КОМПАНИЙ ТУХАЙ

"Ай Ти Систем" компани нь 2004 онд байгуулагдан мэдээллийн технологийн салбарт 10 жилийн турш амжилттай ажилласан арвин туршлагатай бөгөөд Үүрэн холбооны нэмэлт үйлчилгээний программчлал, автоматжуулалтын шийдэл, Мобайл аппликейшн хөгжүүлэлт, “CRM” ба “Call center” байгууллагын хэрэглэгчтэй харилцах систем, вебд суурилсан программчлал чиглэлээр 20 гаруй технологийн төсөл, системүүдийг Монгол инженерүүдийнхээ хүчээр боловсруулж хэрэгжүүлэн хэрэглэгчиддээ нийлүүлээд байна.

БИЗНЕСИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

CИСТЕМ ИНТЕГРАЦЧЛАЛ

Байгууллагын сүлжээ, сервэрийн өрөөний зохион байгуулалт, сүлжээний цогц шийдэл, утасгүй сүлжээний цогц шийдэл, Үйлдвэрийн хяналт удирдлага, автомажуулалтын систем.

ПРОГРАМ ХАНГАМЖ

Дэлхий нийтийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхан, хүчирхэг технологиудыг монголдоо анхлан нэвтрүүлж, шилдэг програм хангамжийг хөгжүүлэх.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хэрэглэгч байгууллагынхаа мэдээллийн аюулгүй байдал, технологийн өргөтгөл, хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх, нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг тасралтгүй хангах.