МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Мэдээллийн технологийн шинэ соргог мэдээ мэдээллүүд

БНХАУ 2030 он гэхэд квант хиймэл дагуулаар дэлхийг холбоно

Өчигдөр БНХАУ, Австрийн эрдэмтдийн хамтарсан баг “Micius” буюу эртний хятадын эрдэмтэн Мо Дигийн нэрээр нэрлэсэн дэлхийн анхны квант хиймэл дагуулыг сансарт хөөргөлөө. Тэгвэл төслийн багийнхан 2030 он гэхэд дэлхий дахиныг квант харилцаа холбооны хиймэл дагуулаар хангахаар төлөвлөж байна.

Гурван сарын туршилтын эцэст энэхүү хиймэл дагуул нь гаднаас хандах ямар ч боломжгүй мэдээллийг сансраас газар руу дамжуулж чадна гэдгийг баталжээ. Энгийнээр дундаас нь хакердах, тагнах, хуулж авах, өөрчлөх боломжгүй гэсэн үг юм.

Хятад, Австрийг холбосон тив дамнасан квант харилцаа холбооны шугамыг эхний ээлжид туршина

Учир нь квант фотоныг салгах, эсвэл хувилах боломжгүй. Хэрвээ эхний хиймэл дагуул хэвийн ажиллах юм бол БНХАУ хоёр, гурав дахь хиймэл дагуулыг ойрын хугацаанд хөөргөнө гэж төслийн багийн ахлах эрдэмтэн Пан Жианвей хэлжээ.

Ингээд 2030 он гэхэд дэлхий даяар ашиглаж болох сүлжээг бий болгосноор БНХАУ өндөр нууцлал бүхий интернетийн үйлчилгээ санал болгож, квант харилцаа холбооны зах зээлийг үүсгэх юм.

Харин одоо хөөргөсөн хиймэл дагуул нь зөвхөн тодорхой зайд, тодорхой хугацаанд ажиллах чадалтай. Нам өндөрт, өдрийн цагаар нарны гэрэл саад болох учраас зөвхөн шөнө ажиллах юм байна.

Энэ оны сүүлээр гэхэд БНХАУ Бээжин-Шанхайг холбосон квант сүлжээг бүрэн дуусгаж, ажиллагаанд оруулахаар төлөвлөж байгаа. 2000 км үргэлжлэх энэхүү сүлжээг ашиглан батлан хамгаалах, засгийн газрын өндөр нууцлал бүхий мэдээллийг дамжуулах аж.

Өнөөдрийн байдлаар Хятадын хэд хэдэн банк квант нууцлалыг ашиглаж байгаа хэдий ч хувь хүмүүс хэрэглэдэг болох хүртэл дахиад арав гаруй жил шаардлагатай. Интернетийн дэд бүтцийг, салбарын стандартыг шинэчлэх гээд хийх ажил их юм.

Хятадын эрдэмтэд ирээдүйд квант технологийн ачаар өндөр нарийвчлалтай хэмжилт хийх, эрчим хүч хадгалж, буцаагаад түгээх чадалтай компьютерууд хэрэглээнд нэвтэрнэ гэж үзэж байна.

Квант хиймэл дагуулыг хөөргөснөөр БНХАУ квант технологийн салбарт дэлхийд тэргүүлж эхэллээ. Өнгөрсөн гуравдугаар сард Европын холбоо 2018 онд нэвтрүүлэх квант технологийн хөгжүүлэлтэд 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болсноо мэдэгдсэн юм.

Харин БНХАУ энэ технологийн салбарт олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Хятад, Австрийг холбосон тив дамнасан квант харилцаа холбооны шугамыг эхний ээлжид турших аж.

Эх сурвалж: Xinhua

Certified Ethical Hacker сургалтын талаарх ярилцлага
2019-02-02
Facebook: “Whatsapp”-аас ашиг олох боломж бүрдлээ
2016-08-30
Норвеги дэлхийн хамгийн анхны “хөвдөг” замыг барьж байна
2016-08-25
Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр шилэн гүүр
2016-08-25
Дроныг лабораторид УРГУУЛДАГ болно
2016-08-24
“Хэтэрхий бат” бөх Gorilla Glass 5 тун удахгүй
2016-08-24
Apple компани операторын биллинг системийг Швейцарь, Тайваньд нэвтрүүллээ
2016-08-24
Хятад Роботууд дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
2016-08-23
Энэ дэр бусдад төвөг удахгүйгээр зөвхөн таныг “Бүүвэйлнэ”
2016-08-23
БНХАУ 2030 он гэхэд квант хиймэл дагуулаар дэлхийг холбоно
2016-08-23