МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Мэдээллийн технологийн шинэ соргог мэдээ мэдээллүүд

Энэ дэр бусдад төвөг удахгүйгээр зөвхөн таныг “Бүүвэйлнэ”

Судалгаагаар нөхцөлийг нь тохируулж чадах юм бол хөгжим тайван унтаж амрахад тусалдаг болохыг олж тогтоожээ. Гэхдээ хамт унтаж байгаа хүндээ төвөг удаад байвал хэрэг байхгүй. Мэдээж хэрэг чихэвч ашиглаж болох ч, хэн унтах гэж байж чихэндээ юм уяхыг хүсэх билээ.

Тэгвэл Zeeq хэмээх дэр дээрх бүх асуудлыг шийдэж, хэрэглэгчийг тайван унтаж амрахад тусална. Найман ширхэг утасгүй чанга яригч нь таны ойр орчимд байгаа хүмүүсийг сэрээхгүй бөгөөд iTunes, Spotify зэргээс дуу тоглуулах аж.

Тусгай аппликейшн ашиглан хэрэглэгч нойрны хэмнэлдээ тааруулан дуугаа сонгож болно. Нойр хянах аппликейшн, төхөөрөмжүүд бидний хувьд цоо шинэ зүйл байсаар байгаа бөгөөд энэ технологийг хөгжимтэй хослуулна гэдэг бүр ч шинэ зүйл болж таарна.

Компанийн үүсгэн байгуулагчдын нэг Уоррик Белл “Би өөрөө нойрны асуудалтай учраас хөгжим тоглуулж байж тайван унтаж амардаг. Гэхдээ эхнэртээ саад болохгүйн тулд анх утасгүй чихэвчээ дэрэн дотроо хийснээр энэ бүтээлийг бүтээх санаа төрсөн” гэжээ.

Zeeq дэр Kickstarter-д 220 мянган ам. долларын санхүүжилт босгож чадсан бөгөөд компани ирэх жил 299 ам. долларын үнэтэй худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Mashable

Certified Ethical Hacker сургалтын талаарх ярилцлага
2019-02-02
Facebook: “Whatsapp”-аас ашиг олох боломж бүрдлээ
2016-08-30
Норвеги дэлхийн хамгийн анхны “хөвдөг” замыг барьж байна
2016-08-25
Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр шилэн гүүр
2016-08-25
Дроныг лабораторид УРГУУЛДАГ болно
2016-08-24
“Хэтэрхий бат” бөх Gorilla Glass 5 тун удахгүй
2016-08-24
Apple компани операторын биллинг системийг Швейцарь, Тайваньд нэвтрүүллээ
2016-08-24
Хятад Роботууд дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
2016-08-23
Энэ дэр бусдад төвөг удахгүйгээр зөвхөн таныг “Бүүвэйлнэ”
2016-08-23
БНХАУ 2030 он гэхэд квант хиймэл дагуулаар дэлхийг холбоно
2016-08-23