МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Мэдээллийн технологийн шинэ соргог мэдээ мэдээллүүд

“Хэтэрхий бат” бөх Gorilla Glass 5 тун удахгүй

Дэлхийн ухаалаг утасны 70 хувийг дэлгэцээр хангадаг Corning компанийн шинэ бүтээгдэхүүн Gorilla Glass 5 тун удахгүй хэрэглээнд нэвтрэх гэж байна. Apple, Samsung компаниудын бүтээгдэхүүнд зориулсан дэлгэц үйлдвэрлэдэг тус компани одоо илүү бат бөх дэлгэц бүтээжээ.

Энэ шинэ дэлгэц 1,6 метрийн өндрөөс унахад 10 тохиолдлын наймд нь тэсэж үлдэнэ гэж компани мэдэгдэв. Учир нь хэрэглэгчдийн засварын төвд очдог шалтгааны дийлэнх нь хагарч, цуурсан дэлгэц байдаг аж.

Компанийн тайлбарлаж буйгаар шинэ дэлгэц нь өнөөдөр зах зээл дээр буй дэлгэцээс хоёр дахин бат бөх юм байна. Corning компанийн түүх аль 1851 оноос эхтэй бөгөөд 1879 онд Эдисоны гэрлийн чийдэнгийн шилийг тус компани үйлдвэрлэж байв.

Харин өнөөдөр тус компани 4,5 тэрбум төхөөрөмжийн дэлгэцийг үйлдвэрлэж байна. Тэгэхээр шинэ дэлгэцийг одоо Samsung-ын Galaxy Note 7, Apple-ын iPhone 7 утаснуудаас харна гэдэгтээ итгэлтэй байж болно.

Эх сурвалж: phonearena

 

 

 

Certified Ethical Hacker сургалтын талаарх ярилцлага
2019-02-02
Facebook: “Whatsapp”-аас ашиг олох боломж бүрдлээ
2016-08-30
Норвеги дэлхийн хамгийн анхны “хөвдөг” замыг барьж байна
2016-08-25
Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр шилэн гүүр
2016-08-25
Дроныг лабораторид УРГУУЛДАГ болно
2016-08-24
“Хэтэрхий бат” бөх Gorilla Glass 5 тун удахгүй
2016-08-24
Apple компани операторын биллинг системийг Швейцарь, Тайваньд нэвтрүүллээ
2016-08-24
Хятад Роботууд дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
2016-08-23
Энэ дэр бусдад төвөг удахгүйгээр зөвхөн таныг “Бүүвэйлнэ”
2016-08-23
БНХАУ 2030 он гэхэд квант хиймэл дагуулаар дэлхийг холбоно
2016-08-23