МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Мэдээллийн технологийн шинэ соргог мэдээ мэдээллүүд

Дроныг лабораторид УРГУУЛДАГ болно

Британичууд цэргийн технологийн салбарт эргэлт хийх концепц танилцууллаа. Тэд химийн урвал ашиглан дронуудыг лабораторид ургуулах аж.

Британийн BAE Systems компани ирээдүйд ийм технологи хэрэглээнд нэвтэрч, богино хугацаанд цоо шинэ загвар бүхий дронуудыг үйлдвэрлэнэ гэж үзжээ.

Компанийн цахим хуудсанд бичсэнээр “Chemputer гэх энэ төхөөрөмж дэвшилтэт химийн урвалын ачаар шинэ загварын, цогц систем бүхий дроныг ургуулна” гэсэн байна.

Хэдийгээр дүрс бичлэг дээрх уулга алдмаар технологи өнөөдөртөө зөвхөн концепц боловч BAE Systems концепцыг бодит амьдралд хэрэгжүүлдэг туршлага арвин компани.

Компанийн инженер, профессор Ник Колосимо “Бид ирээдүйд синтетик материалыг дижиталжуулснаар цогц төхөөрөмжийг ургуулах боломжтой гэж үзэж байна. Магадгүй машин бүхнийг дангаараа хийдэг эсвэл хүний оролцоо тун бага байх биз” гэжээ.

Хэрвээ үнэхээр энэ төхөөрөмж биеллээ олох юм бол зөвхөн дрон гэлтгүй, Терминаторыг ч үйлдвэрлэж магадгүй.

Эх сурвалж: Mashable

Certified Ethical Hacker сургалтын талаарх ярилцлага
2019-02-02
Facebook: “Whatsapp”-аас ашиг олох боломж бүрдлээ
2016-08-30
Норвеги дэлхийн хамгийн анхны “хөвдөг” замыг барьж байна
2016-08-25
Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр шилэн гүүр
2016-08-25
Дроныг лабораторид УРГУУЛДАГ болно
2016-08-24
“Хэтэрхий бат” бөх Gorilla Glass 5 тун удахгүй
2016-08-24
Apple компани операторын биллинг системийг Швейцарь, Тайваньд нэвтрүүллээ
2016-08-24
Хятад Роботууд дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
2016-08-23
Энэ дэр бусдад төвөг удахгүйгээр зөвхөн таныг “Бүүвэйлнэ”
2016-08-23
БНХАУ 2030 он гэхэд квант хиймэл дагуулаар дэлхийг холбоно
2016-08-23