МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Мэдээллийн технологийн шинэ соргог мэдээ мэдээллүүд

Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр шилэн гүүр

Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөрт байрлах шилэн гүүрний нээлт наймдугаар сарын 20-нд Хятадын Хунан мужийн Жан Жиа Жэ үндэсний паркд боллоо. Тус гүүр нь газрын гадаргуугаас дээш 300 метрийн өндөрт баригдсан бөгөөд  430 метр урт, зургаан метрийн өргөн ажээ. Гүүрийг  99 ширхэг гурван давхаргатай шилэн хавтангууд  дэвсэж бүтээжээ.

Энэ бүтээн байгуулалт нь дизайн болон барилгын хийцийн хувьд  дэлхийн 10 гаруй рекордыг тогтоогоод байгаа аж. Гүүрээр өдөрт  8000 гаруй хүн зорчих боломжтой бөгөөд урьдчилж захиалгаа өгөх хэрэгтэйг сануулсан байна.

Гүүр барих  ажил 2015 оны арванхоёрдугаар сард дууссан байна.  Өнгөрсөн долдугаар  сард хоёр  тонн жинтэй ачааны машин явуулж гүүрний бат бөх байдлыг туршин баталгаажуулжээ. Эл  гүүрээр гадаадын болон дотоодын нийт 1,2 сая зочин зорчоод  байгаа аж.

Эх сурвалж: xinhuanet.com

Certified Ethical Hacker сургалтын талаарх ярилцлага
2019-02-02
Facebook: “Whatsapp”-аас ашиг олох боломж бүрдлээ
2016-08-30
Норвеги дэлхийн хамгийн анхны “хөвдөг” замыг барьж байна
2016-08-25
Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр шилэн гүүр
2016-08-25
Дроныг лабораторид УРГУУЛДАГ болно
2016-08-24
“Хэтэрхий бат” бөх Gorilla Glass 5 тун удахгүй
2016-08-24
Apple компани операторын биллинг системийг Швейцарь, Тайваньд нэвтрүүллээ
2016-08-24
Хятад Роботууд дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
2016-08-23
Энэ дэр бусдад төвөг удахгүйгээр зөвхөн таныг “Бүүвэйлнэ”
2016-08-23
БНХАУ 2030 он гэхэд квант хиймэл дагуулаар дэлхийг холбоно
2016-08-23