Мэдээллийн технологийн шинэ соргог мэдээ мэдээллүүд
Норвеги улс усан доор 30 метрийн гүнд хоёр эгнээ бүхий замуудыг ашиглалтад оруулахаар зэхэж байна. Энэхүү зам ашиглалтад орсноор жуулчдыг усан доороос тус улсаар аялах боломж, нээж далайн тээвэрлэлтийн ачааллыг бууруулах аж.
Норвегийн Кристиансэндээс Трондием хүртэл 1094 км байдаг бөгөөд усан онгоцоор явахад 21.00 цаг зарцуулдаг. Эл зам ашиглалтад орсноор усан онгоцоор тээвэрлэх хугацааг 10 цаг хүртэл бууруулах бүрэн боломжтой. Туннелийг барихад нийт 25 тэрбум доллар зарцуулах аж.