Skip to content
GalaxyERP 2.0
Back
Product Update

GalaxyERP системийн вебд суурилсан 2.0 хувилбар албан ёсоор гарлаа

December 30, 2025
Product Team

Байгууллагын дотоод үйл ажиллагааг нэгтгэн удирдах зорилготой GalaxyERP системийн вэбд суурилсан шинэ 2.0 хувилбар албан ёсоор хэрэглээнд нэвтэрснийг дуулгахад таатай байна.

GalaxyERP 2.0 хувилбар нь хэрэглэгчийн хэрэгцээ, бодит ашиглалтад тулгуурлан өмнөх хувилбараас илүү хурдан ажиллагаа, уян хатан бүтэц, сайжруулсан хэрэглэгчийн интерфэйс бүхий шийдлээр шинэчлэгдсэн. Энэхүү хувилбар нь байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг илүү оновчтой, ил тод, үр ашигтай удирдах боломжийг бүрдүүлж байна.

Гол шинэчлэлтүүд

  • Вэб технологид бүрэн суурилсан: Хаанаас ч нэвтрэх боломжтой орчин үеийн архитектур
  • Орчин үеийн UI/UX дизайн: Хэрэглэгчдэд ээлтэй, сайжруулсан интерфэйс
  • Гүйцэтгэл сайжруулсан: Системийн хурд, ачаалал даах чадварыг нэмэгдүүлсэн
  • Модулиудын уялдаа холбоо: Өгөгдлийн урсгалыг илүү оновчтой болгосон
  • Бодит цагийн тайлан: Тайлан, аналитик мэдээллийг шууд харах боломж
  • Аюулгүй байдал: Нэмэлт хамгаалалтууд, эрхийн удирдлагын сайжруулалт

9 үндсэн модуль

GalaxyERP 2.0 нь санхүү, хүний нөөц, агуулах, худалдан авалт, борлуулалт зэрэг байгууллагын үндсэн модулиудыг нэг системд уялдуулан, бизнесийн шийдвэр гаргалтыг илүү хурдан, бодит өгөгдөлд суурилсан байдлаар хийхэд чиглэгдсэн.

  • Galaxy HRM: Хүний нөөцийн удирдлага
  • Galaxy FMS: Санхүү бүртгэлийн систем
  • Galaxy CRM: Харилцагчийн удирдлага
  • Galaxy MRP: Үйлдвэрлэлийн нөөцийн систем
  • Galaxy PMS: Худалдан авалтын систем
  • Galaxy QSF: Борлуулалт түгээлтийн систем

Техникийн давуу тал

  • Вэб суурилсан: Хаанаас ч нэвтрэх боломжтой
  • Өндөр гүйцэтгэл: Хурдан ачаалал, зохистой хариу үйлдэл
  • Аюулгүй байдал: Өгөгдлийн нууцлал, хамгаалалт
  • Бодит цагийн тайлан: Dashboard, analytics
  • Нэгдсэн өгөгдөл: Модулиудын уялдаа холбоо
  • Уян хатан систем: Өргөтгөх боломжтой

Цаашдын төлөвлөгөө

Цаашид GalaxyERP системийг хэрэглэгчдийн санал хүсэлтэд үндэслэн тасралтгүй хөгжүүлж, шинэ боломжууд, нэмэлт модулиудыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Манай зорилго бол Монголын бизнесийн байгууллагуудад дэлхийн түвшний ERP систем хүргэх явдал юм.

GalaxyERP 2.0-г танд зориулж

GalaxyERP системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, эсвэл demo хувилбарыг ашиглаж үзэхийг хүсч байвал бидэнтэй холбогдоорой.